Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийслэлийн зүүн бүсэд барих тухай асуудлыг сайд Ц.Даваасүрэн танилцуулжээ.

Тус үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.

Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх бөгөөд барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлэхээр төлөвлөжээ. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *