Categories
мэдээ нийгэм

Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээлжээ


2020 оны нэгдүгээр сарын 3-наас БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдэж, зарим тохиолдлын биеийн байдал хүнд байгаа бөгөөд хавьтлуудыг хяналтад авсан талаар ДЭМБ-аас мэдээлжээ.

2020 оны 1 сарын 5-ны байдлаар өвчлөлд өртөгсдийн тоо нэмэгдэж, 59 тохиолдол болсон ба 163 хавьтлыг эмнэлгийн хяналтад авсан байна.

Өвчтөнд амьсгалын замын халдварын шинж тэмдгүүд, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Тандалтаар далайн хоолны зах зээлд худалдаа эрхэлдэг худалдаачид, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн өртсөн бөгөөд одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол гараагүй, эрүүл мэндийн ажилчид өртөөгүй байгаа ажээ.

Үүсгэгчийг тодорхойлох, шалтгааныг тогтоох тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн байна.

ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

  • Уушгины хатгалгаа, халдварын шалтгаан тодорхойгүй байгаа ч амьсгалын замын цочмог халдварын үеийн эрсдэлийг бууруулах үндсэн зарчмуудыг баримтлах нь зүйтэй юм.
  • Амьсгалын замын цочмог халдвартай хүмүүстэй ойр дотно харьцахаас зайлсхийх, болгоомжлох
  • Гараа байнга угаах, ялангуяа өвчтэй хүмүүс эсвэл түүний хүрээлэн буй орчинтой шууд харьцсаны дараа
  • Өвчтэй амьтад фермийн эсвэл зэрлэг амьтантай ойр дотно харьцахаас зайлсхийх
  • Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэгтэй хүмүүс ханиалгын дэглэмийг сахих хэрэгтэй (зайгаа барьж, ханиалгах, найтаах үед)
  • Аялал жуулчлалын үеэр эсвэл дараа нь амьсгалын замын өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрвэл аялагчид эмнэлгийн тусламж авах, аялалын түүхээ эрүүл мэндийн байгууллагатайгаа хуваалцахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *