Categories
мэдээ нийгэм

Иргэн бүр эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулах шат дараатай алхам хийж байна. Тодруулбал, өнгөрсөн онд ЭМДЕГ, Даатгалын сангийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан юм. Тэгвэл энэ онд иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн дата сантай болно.

Энэ сан эрүүл мэндийн үйлчилгээ авах үед таны өвчний түүх болон эмчилгээ, оношилгоо, шинжилгээний мэдээллүүдийг эмч нар дундын мэдээллийн системээс мэдэх боломжийг бүрдүүлэх юм. Улмаар иргэд үзүүлсэн эмнэлэг бүртээ дахин шинжилгээ өгч, рентген зураг авахуулах шаардлагагүй болно гэж Цахим эрүүл мэнд төслийн мэргэжилтэн н.Алтанхуяг ярьж байна.

Энэ системийг ирэх 9-10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *