Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Энэ хүрээнд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд дүүргүүдийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалт хийх зэрэг ажлыг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар сайтар зохион байгуулж ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооны албан тушаалтнуудын урамшууллыг байгууллага, дүүргийн удирдлагуудад гардууллаа. Шагналыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан гардуулж өгөв.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Ирэх онд өнгөрсөн оныхоо үйл хэргийг бид үргэлжлүүлж ажиллана. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө илүү их амжилт гаргаж ажиллаарай гэж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нартаа хэлье” гэлээ.

Шагналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар бусад холбогдох албаны хүмүүс гардан авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *