Categories
гадаад мэдээ

Дэлхийн энхтайван байдалд аюул учруулж болзошгүй хүнээр Д.Трампыг нэрлэжээ

Америкийн судалгааны “YouGov” байгууллагаас энэ сарын 16-18-нд герман иргэдийн дунд санал асуулга явуулжээ.

Уг судалгааг Германы “DPA” мэдээллийн агентлагийн захиалгаар явуулсан аж. Судалгаанд хамрагдагсад таван орны удирдагчдын нэрсийн жагсаалтаас дэлхийн энхтайван, тогтвортой байдалд хамгийн аюул учруулах нь хэн болохыг нэрлэх байв. Судалгааны дүнгээр саналд оролцогчдын 41 хувь нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ийн нэрлэжээ. Энэхүү судалгаанд нийт 2024 хүн хамрагдсан байна. Ингээд жагсаалтыг танилцуулъя.

1. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп-41 хувь,

2. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун-17 хувь,

3. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Ираны шашны тэргүүн али Хаменеи-найман хувь,

4. БНХАУ-ын дарга Си Жиньпин-долоон хувийн саналаар ийн жагсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *