Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН: УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцсэн байна. УИХ-аар энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн батална. Өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог буюу 26:50 гэсэн тогтолцоогоор явуулахаар тусгасан байсан. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Ингэснээр томсгосон 26 тойргоор УИХ-ын сонгууль явагдах аж. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаж, УИХ-ын сонгууулийн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн сургууль баригдаж байна. жижиг тойргийн явцын эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *