Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд болж байна.
Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдэв. Мөн олон улсын 70 гаруй байгууллагад элсч, хоёр талын 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэв. Хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарав. Дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 48 сургууль байгуулж, 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгууллаа” хэмээн онцоллоо.