Categories
мэдээ нийгэм

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар товлосон байна. Удирдах зөвлөл МАН-ын бүлгийн хуралдаанаас өмнө хуралдаж, Сонгуулийн хуулийн тогтолцоогоо тохирохоор болсон гэнэ. Энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг батлахаар төлөвлөөд байгаа бөгөөд можаритори буюу 50+26 дээр тохирч чадахгүй байгаа юм.

Өмнө нь Удирдах зөвлөл хуралдаж, 50+26 тогтолцоог бүлэг санал болгосон ч бүлгийн гишүүд дэмжихгүй гэж жижиг тойргоороо буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явах нь зүйтэй гэж зарим гишүүд үзэж байгаа. Харин энэ тогтолцоог намын удирдлагын зүгээс дэмжихгүй, 50+26-гаараа явна хэмээн гишүүддээ “үүрэг” өгч байгаа сурагтай. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой шийдвэрт хүрэхээр товложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *