НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдсан. Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-31 хооронд худалдан авалт хийсэн нийт 26 сая 307 мянга 511 баримт хамрагдсан байна. Хэдийгээр супер азтан тодороогүй ч 10 сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон байна.
3 орон таарсан, 30 мянга төгрөгийн азтан – 26 мянга 354 иргэн,
4 орон таарсан, 100 мянган төгрөгийн азтан – 2639 иргэн
5 орон таарсан, нэг сая төгрөгийн азтан – 258 иргэн
6 орон таарсан, 5 сая төгрөгийн азтан – 25 иргэн
7 орон таарсан, 10 сая төгрөгийн азтан – 4 иргэн тус тус азтан болж байна.