Categories
мэдээ нийгэм

Зөвлөгөө, мэдээллийн төв 14.5 мянган иргэнд үйлчлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөр энэ оны 01.01-12.06 хүртэл хугацаанд аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн 14014 албан бичиг, 552 өргөдөл гомдол хүлээн авч иргэдэд үйлчиллээ.

Хариутай албан бичгийн 97.9% -ийг хугацаанд нь шуурхай шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нь шийдвэрлэх шатанд байна. Ирүүлсэн албан бичгийн 76.5 хувь нь ЭИХХЦХГ, БОГУУХГ, ДБХГ болон Тамгын газарт хандсан байв.

Иргэдээс ирүүлсэн 552 өргөдөл, гомдлын 97.5%-ийг шийдвэрлэж, бусад өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Өргөдөл, гомдлын 68.7 хувийг ЭИХХЦХГ болон Тамгын газарт хандаж ирүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *