Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийлэв

Саяхан Испанийн Мадрид хотноо болсон “COP25” уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр 36 улсад төвтэй 180 орчим компани уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн хэмжээгээр бууруулах бодолтой буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, “Chanel”, “De­cathlon”, “Carlsberg”, “Europ­car”, “Henkel”, “Iberia”, “Sie­mens Gamesa”, “Tesco” зэрэг 36 салбарын нийт 5.8 сая хүн ажилладаг 177 компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 2.8 их наяд ам.долларт хүрдэг аж. Эдгээр компанийн жилд ялгаруулах “CO2”-ийн хэмжээ Францын нэг жилийн хугацаанд ялгаруулдаг “CO2”-ийн хэмжээтэй тэнцүү гэнэ. Өнгөрсөн есдүээр сард Нью-Йорк хотноо болсон уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр дээрхтэй адил шийдвэр гаргаж байсан удаатай.Тухайн үед дэлхийн дулааралтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг 87 компанид үүрэг болгосон гэдэг. Тэдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ нь 2.3 их наяд евро байсан аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *