Categories
мэдээ нийгэм

Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр нь үлдээх саналаа НИТХ-д өргөн барихаар болжээ

Хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх саналыг өнөөдөр НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин иргэн авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан юм.

Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгөөд байгаа билээ. Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ. Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм байна.

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ХУУЧНААР:

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/

1

Суудлын

Такси

30,000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20,000

3

2001-3000

30,000

4

3001-ээс дээш

40,000

5

Ачааны

1 тонн хүртэл

40,000

6

1-2 тонн

45,000

7

2-3 тонн

50,000

8

3-5 тонн

55,000

9

5-8 тонн

60,000

10

8-10 тонн

65,000

11

10 тонноос дээш

70,000

12

Автобус

15 хүртэл суудалтай

40,000

13

15-аас дээш хүний суудалтай

60,000

14

Цистерн

50,000

15

Тусгай

40,000

16

Чиргүүл

30,000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60,000

18

Технологийн

60,000

19

Бага оврын

30,000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10,000

21

3 дугуйт

10,000

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *