Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай хөгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Цаашид батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэн, агуулгыг баяжуулан өргөжүүлэх асуудлаар харилцан санал нэгдсэн юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ноён Т.Мотэги, Японы Парламент дахь Төлөөлөгчдийн танхимийн найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нартай албан ёсны уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэн гүнзгийрүүлэх, талуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *