Categories
мэдээ нийгэм

Нийслэлд агаар бага бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 101-161 байна.

Харин Амгалан, Мишээл экспо орчимд агаарын бохирдол хэвийн буюу чанарын индекс 71-90 байгаа юм. Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *