Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 26, 27 -ны амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орж шуурах төлөвтэй байгаа учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй, ханиад томуунаас сэргийлж, дулаан орчинд ая тухтай амруулах зөвлөмж өгч ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

Мөн энэ сарын 25-ны өдөр хичээл орохгүй бөгөөд бямба гарагт шилжүүлж аймгийн хэмжээнд сурагчид 11 сарын 28-нд хичээллэхээр болжээ. Энэ нь хүүхдүүдэд хүйтэн сэрүүний улиралд явдал чирэгдлийг багасгаж байгаа гэнэ. Сүүлийн үед ханиад томуу нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүдэд шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *