“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний II тэмцээн өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарлаа.
Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас:
- Авъяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр
- Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд
- Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс
- Хүмүүнлэгийн илч сайхан бүсгүйгээр Ч.Тунгалагтуяа нар шалгарчээ.
Энэхүү арга хэмжээг Монголд анх удаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 2014 онд зохион байгуулж байсан бол энэ удаа 5 жилийнхээ ойн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа.
Тэмцээний онцлог нь Үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзэн 2020 оны 3 дугаар сард Франц улсад болох Олон улсын Тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцох эрхийг авч байгаа аж.