Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн 12 дугаар хороонд хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

БНХАУ-ын элчин сайдын яам, тус улсын Энх тайван хөгжлийн сангийн дэмжлэгээр Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын нэг болох 12 дугаар хороонд 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг баригдаж, нээлтээ хийлээ.

Тус эмнэлэг нь БНХАУ-ын 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан бөгөөд 150 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн салбар Хүүхдийн эмнэлэг болон нээгдсэн тус эмнэлэгт амбулаторийн, туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нар бүхий 40 орчим хүн ажиллах бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *