Categories
мэдээ нийгэм

Оюутан эргүүл нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тодруулбал, зам тээврийн осол хэргийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн 30 сонсогчийг өчигдрөөс эхлэн хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад ажиллуулж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *