Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хотын удирдлагууд танилцлаа

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай хотын удирдлагууд танилцлаа.

Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрдэмтдийн оролцоотой шийдэх гарцыг судлах, хамтран ажиллах талаар Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Философи, социологи эрхийн хүрээлэнгүүдтэй танилцлаа.

Энэ үеэр Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил бодлогыг хөгжүүлэхэд нийслэлд тулгамдаж буй хөрс, усны бохирдол, халиа, цэцэрлэгжүүлэлт, хот төлөвлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх мэт олон асуудлыг багцалсан судалгаа шинжилгээний үр дүн, хэрэгжүүлэх технологиуд байгааг салбарын эрдэмтэд танилцуулсан юм. Цаашид нийслэлтэй хамтарч ажиллах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргахаар болжээ. Эхний ээлжид хөрсний бохирдлын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж цаашид нийгмийн гол асуудал болох ажилгүйдэл, боловсролын чиглэлээр социологийн судалгааг хамтран хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *