Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Атрын – 1, 2, 3 дугаар аянд манлайлан оролцож, Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн салбарын тэнцвэртэй хөгжлийг хангах болон улс, аймгийнхаа хөгжилд оруулж буй тус сумын иргэдийн өндөр хувь нэмрийг үнэлж Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.11.17/ болж, шагналыг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *