Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн “Зуут” гэдэг газраас 2019.11.16-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим иргэн Б/37 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ нар мотоциклтой гарч аймгийн төв орохоор яваад замдаа осгож нас баржээ.
2019.11.17-ны өдрийн 07:55 цагт Э мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг өгөөд сураггүй алга болжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрээс нь 2 иргэн, 1 автомашинтай, нийт 7 хүн, 2 автомашинтай тухайн өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж 12:28 цагт “Наран” бригадаас хойд зүгт 2 км-т “Хүн овоот” гэдэг газраас алга болсон 2 иргэний мотоциклыг олж, 13:45 цагт “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон 2 иргэнийг хөлдөж нас барсан байхад олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.