Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалтын хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагдана

Build Mongolia 2020 буюу Монгол бүтээн байгуулалт 2020барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын14 – 16-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.

Монгол орны хувьд өнөөгийн нөхцөл байдалд бүтээн байгуулалтын салбаруудыг илүүү эрчимтэй хөгжүүлэх нэн шаардлага бий. Дэлхийн шинэ шилдэг техник технологи, арга барилтай хослуулан хурдан хугацаанд ахицтай үр дүн гаргахад энэхүү үзэсгэлэн маш чухал ач холбогдолтой. Монгол улсын бүтээн байгуулалтын хамгийн том дөрвөн салбарын төлөөлөгчид, энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниуд, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, яамдууд гээд бүхий л салбарт холбоотой хүмүүс цугларах юм.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш бараа материал, техник технологи, үйлчилгээ зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна салбарын төлөөлөлүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудалын талаар семинар зөвөлгөөн явуулна.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, хурал зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2020 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн чухал орчин байх болно.

Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

Эртэч Шувуухайн хөнгөлөлт энэ оныг дуустал буюу 12 дугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг (11) 344488 дугаараас болон: www.buildmongolia.com веб сайтаас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *