“Tesla” компанийн шинэ цахилгаан пикап машиныг 50 мянган ам.доллароор худалдан авах боломжтой тухай “CNN” телевиз мэдээлжээ.
“Cybertruck” хэмээн нэрлэсэн энэхүү машинаа “SpaceX” компанийн пуужингийн үйлдвэрээс холгүй орших газарт танилцуулна гэдгээ “Tesla” компанийн тэргүүн Илон Маск “Twitter” хуудсандаа өмнө нь мэдээлсэн юм. Энэхүү шинэ цахилгаан пикап машин нь АНУ-д хамгийн алдартай пикап F-150-с илүү хэмээн И.Маск үзэж байгаагаас гадна тус машиныг “Porsche-911”-тай харьцуулсан байна.
“CNN” телевизийн мэдээлснээр, “Tesla” компаниас гадна “Ford” болон “General Motors” компани мөн цахилгаан пикап машин бүтээхээр ажиллаж байгаа бол “Rivian” компани бартаат замын цахилгаан пикап машиныхаа загварыг танилцуулаад байгаа аж.