Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Монгол Улсын Консерваторид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

10.00 цагт ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хүннү эйр” компанийн онгоцны ослын хохирогчийн гэр бүлийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Монголын банкны холбоо”-нд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “2020 оны төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн хүлээлт ба банкны засаглал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88041040

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99790206, 88003942

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *