Categories
мэдээ нийгэм

Унтахын өмнө мөрдөх 8 дүрэм

Хүний бие махбодид хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь төрөлх зүйл, болзолгүй рефлекс юм. Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг.

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн хоногт дундажаар 6.5-7.5 цаг унтаж амрах нь яг тохирсон хэмжээ ажээ.
  • Сая төрсөн нярай- 22-23 цаг
  • 2-4 насны хүүхэд – дунджаар 15-16 цаг
  • 4-7 насны хүүхэд – дунджаар 11-12 цаг
  • 8-10 насны хүүхэд – 10-11 цаг
  • 11-12 насны хүүхэд – 10 цаг
  • 13-14 насны хүүхэд – 9.5 цаг
  • 15-16 насны хүүхэд – 9 цаг
  • 17-18 насны хүүхэд – 8.5 цаг
  • Насанд хүрсэн хүмүүс – 7-8 цаг
  • Хөгшид – 5-7 цаг унтахад л хангалттай аж.
Харин үүнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ.

Та унтахын өмнө дараах 8 дүрмийг мөрдөөд үзээрэй.

1. Унтлагын өрөө халуун ч биш, хvйтэн ч биш байх ёстой. 24 с байвал унтахад хамгийн тохиромжтой.
2. Шөнийн 12 цагаас өмнө унтахыг хичээ
3. Унтахаас 2 цагийн өмнөөс цай, кофе бvv уу, тамхи бvv тат. Өлсгөлөн ходоодтой унтаж болохгvй. Аяга бvлээн сvv уу, сvv триптофон агуулдаг тул сайхан унтуулна. Гэхдээ бvv хэтрvvл. Давсаг чинэрвэл таныг эрт сэрээнэ.
4. Шөнө унтахын өмнө байлдаантай, зодоонтой кино бvv vз, тархийг хэт өдөөдөг тул унтаж чадахгvй.
5. Орондоо бvv эргэж хөрвөө. Хөдөлгөөн бvр тархинд “сэрvvн байна” гэсэн дохио илгээнэ. Хэрэв унтаж чадахгvй 30 минут болвол босч, ямар нэг юм хий, гэхдээ амгалан тайван байдлаа алдагдуулахгvйг хичээ. Унтах гэсэн дараагийн оролдлого илvv бvтэлтэй болох байх.
6.Нойрны эм унтуулдаггvй, харин нойртой төстэй ухамсартай байдалд оруулдаг гэдгийг санаж яв.
7. Унтахгvй байх гэж бvv ай, бvv сандар. Харин тав тухтай хэвт, булчингаа сулла гэж Нобелийн шагналт В.Р.Гесс зєвлєж байна. Та нэг тийшээ унаж алга болж байна гэж төсөөл. Ямар нэг таатай юм бод. Унтах цаг явсаар байна гэж бvv тvгш.
8. Хvйтэн хөл, хурц гэрэл унтахад саад болдог. Иймээс та унтахын өмнө хөлөө бvлээн усанд дvр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *