Categories
мэдээ улс-төр

ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Улсын төсөвт ХХААХҮ-ийн сайдын багцын урсгал зардлаас ЖДҮХС-нд 50 тэрбум төгрөгийг шилжүүлэх саналыг Ж.Ганбаатар гишүүн гаргасан байна. Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бол Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-ЖДҮ-ийн агентлаг байгуулах талаар 2020 оны төсөвт тусгагдаагүй байна. ЖДҮХС-гийн үйл ажиллагааг цаашид яаж явуулах вэ? Иргэдийн эргэн төлөлтөөс мөнгийг нь оруулахаар болсон юм билээ. Улс нь энэ санг орхигдуулахгүй байх ёстой. ЖДҮ бол улсын хөгжлийн тулах цэг гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Өнгөрсөн жил ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг тавьсан. Энэ бол их ач холбогдолтой болсон. Одоо энэ хуваарилдаг журам нээлттэй болсон. Сангийн хүртээмжийг нэмэгдүүл өгөөч гэж байгаа. Ч.Улаан сайд эргэн төлөлтөөс мөнгө олж ирнэ гэж байгаа. Гэтэл тэр мөнгө бондын төлөлтөд явах юм билээ. ЖДҮХС үндсэндээ хоосон байгаа хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-ЖДХҮС-г ажлын хэсэг судалж үзсэн. Үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санаас ЖДҮХС-г салгахаар төлөвлөсөн. ЖДҮХС-гийн эргэн төлөлт ирэх онд 69 тэрбум төгрөг юм билээ. Энэ мөнгөөр ЖДҮХС-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. ХХААХҮ-ийн сайдын багцаас авна гэвэл салбарынхан цалингүй болно.

Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэнгүй. Эдийн засгийн ангилал өөрчлөлтэй холбоотой төсөвт арга хэмжээний хугацаанд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Ийнхүү 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаж, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *