Categories
мэдээ нийгэм улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглоомтой холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь нотлогдсон

Image result for Л.Оюун-Эрдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Тэрбээр “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон. Үүнд, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс эдгээр хүнийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо” гэв. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *