Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардлаа. Энэ оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа татвар төлдөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана гэдгийг тодотгов. Тиймээс иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудыг улсын төсөвт тусгуулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарим арга хэмжээг авч ажиллах саналаа УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд дараах шаардлагуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. 1.Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  2. 2.НХХ-ын сайдын 2004 оны 77 дугаар тушаал-“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байранд хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  3. 3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  4. 4.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулах, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *