Categories
мэдээ нийгэм

Автомашинаа түгжихгүй үлдээх, асаалттай орхихгүй байхыг анхаарууллаа

Хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцох үедээ дөрвөн автомашиныг мөргөсөн хэрэг энэ сарын 4-ний өдөр гарчээ.

Тодруулбал, Таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приүс маркийн автомашиныг хулгайлан замын хөдөлгөөнд оролцох үедээ дөрвөн автомашиныг мөргөжээ. Энэ хэргийг 26 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна.

Цагдаагийн байгууллага иргэн Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Иймд автомашинаа түгжихгүй үлдээх, асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *