Categories
мэдээ нийгэм

Гүүрнээс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Онцгой байдлын аврагчид гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйн амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019.11.03-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *