Categories
мэдээ нийгэм

Монголд нөлөө үзүүлсэн сайн төслийн жишээ болно гэдэгт итгэж байна

2017оноос эхлэсэн БНСУ-ын Боловсролын яам болон Солонгос судлалын сангаас явуулж буй Чусонь Их Сургууль болон МҮИС-тай хамтарсан “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа” төсөл нь МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын чадварыг сайжруулах болон эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнг гэрээр асрах төслийг явуулж байна.

Төслийн баг нь 2 жилийн турш МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийг хөгжүүлэхийн тулд “Үр дүн суурилсан” сувилахуйн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, үүн дээр үндэслэн сургалтын орчинг сайжруулах төсөл, багш нарт зориулсан заах аргазүйн тухай сургалт явуулсан.

МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нарын сургалтын чадварыг сайжруулахын тулд Чусонь Их Сургуулийн төгсөлтийн дараах сургуульд багш нарыг сургаж эрдмийн зэргээ ахиулахад нь тусалж байна. Мөн Монголын сувилахуйн сургалтын чанарыг сайжруулахын тулд сувилахуйн мэргэжлийн сурах бичиг болон дадлагын хөтөчийг боловруулан гаргаж, тараан дэлгэрүүлж байгаа. Сувилахуйн тэнхимийн багш нарын судалгааны чадварыг сайжруулах төлслийн хүрээнд Монголд олон улсын эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийж байгаа болно. Үүнчлэн МҮИС болон Чусонь Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн оюутануудын глобалчлагдах чадварыг сайжруулахын тулд Монголд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сайн дурын ажиллагааг жил бүр явуулж байна.

Өнгөрсөн 10 сарын 16-19ны өдрүүдэд БНСУ-ийн Боловсролын яам, Солонгос судлалын сан зэргээс зөвөлгөөний баг Монголд айлчлан ирсэн. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн төлслийн ажлыг үнэлэх, үлдсэн хугацаанд төслийг илүү үр дүнтэй явуулах талаар зааварчилгаа өгөх, уг төслийг амжилттай дуусгах нь уг айлчлалын зорилго байсан.

Зөвөлгөөний баг нь БНСУ-аас улс орон болгонд явуулж байгаа олон улсын хэд хэдэн төсөл дундаас Монголд хэрэгжиж буй уг төсөл бол үлгэр жишээ болохуйцээр үнэхээр сайн явагдаж байгаа төсөл төдийгүй Монголд нөлөө үзүүлсэн сайн төслийн жишээ болно гэдэгт итгэж байна гэж хэлсэн.

Төслийн багийн ахлагч Ким Жинь Хый багш нь энэ хэмжээний үр дүнг бий болгосон нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэл бус төлсийг хамтран хэрэгжүүлж буй бүх хүний идэвх оролцоогоор бий болсон үр дүн юм гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *