Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлье

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар 26.314 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2236 хэргээр буюу 7.8 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 706 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 114 хэргээр буюу 19.3 хувиар өсч бүх хэрэгт эзлэх хувийн жин 2.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгжээр өссөн байна.

Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн 470 буюу 66.6 хувийг хөнгөн, 236 буюу 33.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 56.6 хувь нь Улаанбаатар хотод, 43.4 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 56 буюу 4.4 хувиар өсч, нас барсан хүн 41 буюу 64.1, гэмтсэн хүн 56 буюу 13.5 хувиар тус тус өссөн байна.

Иймээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *