Categories
мэдээ нийгэм

Эмч нарын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өглөө 08:00 цагаас эхэлсэн хоёр дахь өдрийн хурлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргал удирдан явуулна. Өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил сэдвээр яамны Эм, үйлдвэрлэл, технолгийн газрын дарга Н.Гэрэлт-Од илтгэл тавина.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр, “Сумын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг илтгэнэ. Дараа нь хэлэлцүүлэг өрнөнө.

Эмч нарын VI их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй эмч оролцож байна. Оролцож буй хурлын төлөөлөгчдөөс сумын эрүүл мэндийн төлөөлөл хамгийн олон байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *