Categories
мэдээ нийгэм

Г.Алтанбагана, Л.Отгонбаатар нар өнөөдөр барилдана

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын жингийн барилдаанууд болж, тэмцээн өндөрлөнө. Манайхаас сүүлчийн өдөр 4 бөх гарч барилдах юм.

Тодруулбал, 90 кг-ын жинд манай шилдэг мастер Г.Алтанбагана барилдана. Манай бөх эхний тойрогтоо Доминикан улсын бөх Роберт Плорентинатай барилдахаар оноолт таарав. Харин 100 кг-д Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Германы Галанди Филипптэй барилдана.

Тэгвэл +100-д О.Цэцэнцэнгэл барилдана. Манай бөх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо эзэн орны бөх Ал Дармаки Алитай барилдахаар оноолт таарав. Эмэгтэйчүүдийн 78 кг-д О.Мөнхцэцэг барилдана. Эхний тойрогтоо Конго улсын бөх Марие Брансертэй барилдахаар оноолт таараад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *