Categories
мэдээ нийгэм

​ Бээжинд Монголын соёлын өдрүүд болно

Монгол болон БНХАУ нь дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахаар болсон. Тодруулбал, аравдугаар сарын 17-18-нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд Г.Ганбаяр БНХАУ-д ажиллахдаа тус улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монголын соёлын өдрүүдийг 2019 оны арванхоёрдугаар сарын 1-3-нд Бээжин хотноо зохион байгуулахаар тохиролцсон юм. Соёлын өдрүүдээр фото зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолт болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *