Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэрт гарсан зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Image result for УИХ

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хуралдааны эхэнд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын санаачилсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд дараах болзол нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай заажээ. Үүнд:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 нас хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 20-иос доошгүй жил ажилласан, нас харзалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Нийтдээ 27-гоос дээш ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 нас хүрсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган хүний 85.8 хувь нь буюу 18.2 мянган эхчүүд, 14.2 хувь нь буюу 3.0 орчим мянга нь эрчүүд байна. Эдгээр тэтгэвэр авагчдын 80.2 хувь нь 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэр/374.8 мянга/-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авдаг байна.

Улсын дунджаас доогуур тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийт 17.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ хөрөнгийг улсын төсөвт суулгажээ. Уг хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд заасан байна. Санал хураалт явуулахад 64.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *