Categories
мэдээ нийгэм

НОК: Томуугийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байгаа

НОК: Угаарын дуудлага багассан

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн шөнө угаарын хийн хөнгөн хордлогын шинжтэй дөрвөн дуудлага ирж, есөн хүн /хоёр хүүхэд, долоон том хүн/ ханджээ. Энэ сарын 2-24-ыг хүртэл 240 дуудлагаар 280 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд одоогоор эмнэлэгт хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байгаа талаарх 13 гомдол иржээ. Ингээд шалгалт явуулахад нэгэн айл 35 тонн нүүрс хадгалж байсныг сайжруулсан түлшээр солих арга хэмжээ авсан байна. Мөн дахин нэг айл хоёр шуудай нүүрс нөөцлөн, хэрэглэж байсныг 50 мянган төгрөгөөр торгожээ.

Агаарын бохирдол буурсан учир томуугийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас дуулгасан юм. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үеийнхээс 2-3 дахин хүйтэн байгаа ч энэ сарын 14-20-нд хийсэн ажиглалтаар PМ буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 25 хувиар буурсан байна. Сайжруулсан түлштэй холбоотой мэдээлэх, асуух зүйл байгаа бол 70114900 дугаарын утсанд холбогдохыг зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *