Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн билээ.
Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн.
Харин В сорьцоо шинжлүүлсэн ч хариу нь А сорьцын хариутайгаа таарсан учир өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж допинг илэрсэн хоёр бөхийн цолыг хураах эсэх асуудлаар шийдвэрээ гаргах юм.