Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д хамрагдаж байна

БНСУ-ын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.

ОБЕГ, НОБГ, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудын 19 алба хаагч сургалтад хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д хамрагдаж байна

Өндрөөс болон хорт хийн утаанаас аврах ажиллагаа, галын судалгаа хийх аргачлал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт энэ сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *