Categories
мэдээ нийгэм

Үений мэс заслын шинэ дурангийн аппаратыг нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яс, үений гуравдугаар тасаг үений мэс заслын /ARTHREX/ брэндийн шинэ дурангийн аппаратыг нэвтрүүллээ. Тус технологийг нэвтрүүлснээр улсын болон хувийн эмнэлэг, орон нутгийн эмнэлгийн эмч нар үений дурангийн мэс заслын орчин үеийн эмчилгээний арга технологийг интернеттэй орчинд хаанаас ч үзэж, суралцах боломжтой болж байгаа аж.

Энэ удаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар мөрний үе болон өвдөгний үений дурангийн мэс засал хийж хагалгааны өрөөнөөс сургалтын өрөөрүү шууд дамжуулан ГССҮТ, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Гранд Мед эмнэлэг, МВС эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нарт хүргэжээ. Цаашид эмч нар зэрэг холбогдож, өрөөнөөсөө суралцаж, үзэл бодлоо солилцох бүрэн боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *