Categories
мэдээ нийгэм

Хэнтийн Батширээтэд баавгай айлын гэр сүйтгэжээ

Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ.

Тухайн айл Батширээт сумын “Онон” багт намаржиж байжээ. Баавгай дайрах үед азаар гэрт хүн байгаагүй аж. Иргэдээс авсан мэдээллийн дагуу сумын төвөөс хүмүүс очиж баавгайг буудаж устгасан байна.

Онон, Барх, Хурх, Эгийн голын бэлчир, Хан Хэнтийн нурууны их ой хөвчид орших Батширээт сумын төв орчим болон малчин айлуудын намаржаа, өвөлжөө орчимд баавгай орж ирэх явдал сүүлийн хэдэн сард байнга шахуу гарч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *