Түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.