Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.
Төслийн хүрээнд :
20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой
3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр
5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам
38 байршилд ус зайлуулах хоолой,
Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.