“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” cудалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр экспертүүдийн багийн боловсруулсан бодлогын зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Доктор, профессор Ш.Батсүх: “Монголд хоёрхон зүйл өөрчлөгдөөгүй байгаа тэр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт огт өөрчлөлт ороогүй. Яг социализмийн үеэрээ бараг манжийн үеэрээ байж байгаа. Тэгэхээр тэрийг маш олон жил судалсан. 1962 оноос эхлээд монгол зөвлөлтийн экспедиц ажиллаад, Монголын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах гээд зөндөө судалгаа хийгээд өөрчилж чадаагүй. 90 оноос хойш мөн судалсан. Би зарим төсөлд нь өөрөө оролцож байсан. Монголд 120 орчим сумтай, 6-8 аймагтай байхад болох юм байна гээд судлаад тогтоож байсан. Дараа нь барилгын яам гэж бий болоод тэнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулна гээд засгийн газар бодлого гаргаад хуучин манай уламжлалт босоо тогтолцоогоор хуваасан газар зүйн байрлалаараа хуваагаад засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулаад тэгээд яваагүй. Энэ яагаад яваагүй гэхээр нэгдүгээрт тойргийн гишүүд нь сумуудаа, тойргийн аймаг сумаа нэгтгэх дургүй, иргэд нь бас дургүй. Тийм учраас энэ тийм амархан хийгддэггүй зүйл. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд бол судлаад тогтоогоод Монголд ийм байх нь зохимжтой байна гэсэн. Хоёрдугаартмонгол хүний сэтгэлгээнд өөрчлөлт ороогүй. Энэ өөрчлөгдөхгүйгээр юм өөрчлөгдөхгүй. Хүн толгойгоороо бодож сэтгэж байж хүний төв мэдрэлийн систем уураг тархи бүх юмыг удирдаж байгаа. Энэ өөрчлөгдөхгүйгээр Монголд юу ч өөрчлөгдөхгүй” гэлээ.
“Монгол Улс нийгмийн амьдралдаа ардчилсан ёсыг нэвтрүүлэн амжилттай төлөвшүүлж байгаа орны нэг. Гэвч аливаа шинэ зүйлийг нэвтрүүлж хэрэглэхэд бэрхшээл тулгардгийн нэгэн адил улс орны улс төрийн амьдралд зарим сөрөг үзэгдэл гарч байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Сонгуулийн будлиан, засгийн газрын тогтворгүй байдал, шүүхийн хараат бус байдалд учирч буй саад гэх мэт нь үндсэн хуулиар тунхагласан ардчилсан ёс, хууль, хүний эрхийг дээдлэх зарчмууд бүрэн бүрэн тууштай хэрэгжихэд сөрөг нөлөөтэй байна. Үүнтэй холбоотойгоор ийм зүйл нь шинэ үндсэн хуулийн боломжийг бүрэн шавхаж хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой юу эсвэл үндсэн хуульд согог байна уу гэсэн асуудал хөндөгдөж улс төрчид, судлаачид төдийгүй иргэдийн ч анхаарлыг татаж яриа хэлэлцүүлгийн сэдэв болж байна. Дэлхий дахины улс төрийн түүх, сургамжаас үзэхэд дээр дурдсан сөрөг үзэгдлүүдийн шалтгаан нь тогтолцооны шинжтэй байдаг боловч нэлээд хувь нь соёлын шинжтэй байдаг. Ийм байдал манай манайд ч байгааг үгүйсгэж болохгүй. Тогтолцооны шинжтэй шалтгааныг Үндсэн хууль, бусад хууль засвар оруулснаар шийдвэрлэж болно. Харин тогтолцооны шинжтэй шалтгааныг үндсэн хууль, бусад хуульд засвар оруулснаар шийдвэрлэж болно. Харин тогтолцоонд хийсэн засвар соёлын хомстлыг нөхөж чадах уу гэдэг асуудалд нийтээрээ анхаарах ёстой” гэлээ.
М.БОЛОР-ОЮУН