Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэдийг цахимаар бүртгэж байна

Энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Төрийн албан хаагчийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн. Бүртгэлийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлжээ.

Харин шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах бөгөөд нийт гурван шалгалт авна. Эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч монгол хэл, монгол бичиг болон логик сэтгэлгээг үнэлэх шалгалтыг өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *