Categories
мэдээ нийгэм

​Зам тээврийн осол багассан үзүүлэлттэй гарчээ

Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны есдүгээр сараас аравдугаар хооронд зохион байгуулсан.

Арга хэмжээ зохиогдож байх хугацаанд үйлдэгдсэн зам тээврийн осолын хэмжээ өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16,3 хувь, нас барсан хүн 22,2 хувь, гэмтсэн хүн 22,4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24,5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг долоон хувиар тус тус буурсан байна.

Энэ нь нийтийн цахим сүлжээ, лед дэлгэцээр видео шторк, постер түгээж, гудамж талбай, олон нийтийн газар тараах материал, мэдээлэл байршуулж, телевиз, ФМ радиогоор урьдчилан сэргийлэх агуулгатай мэдээ, мэдээлэлийг тогтмол өгсөнтой холбоотой юм.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *