Categories
мэдээ нийгэм

Найман бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй мах Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар иргэн Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ховд аймгаас 8 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, 00-85 ХОҮ улсын дугаартай хот хооронд зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэн Б300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *