НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтаар Ти Ай Ложистик дахь гүний хяналтын бүсэд АНУ-аас 3 иргэний импортолсон 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.
Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дахь заалтын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
АБТЭМА гүний хяналтын бүсээр П ХХК нь ХБНГУ-аас импортолсон хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтаас зайлхийсэн үйлдэл гаргасан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хяналт шалгалт хийж ажиллалаа.