Categories
мэдээ спорт

М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар мэдлэгээ дээшлүүлэв

Триатлоны олон улсын 1-р зэргийн шүүгчийн сургалт, шалгалт (ITU Technical Officials Level 1 course) аравдугаар сарын 18-19-нд Филиппиний Субик-Бэйд явагдлаа. Тус сургалтад Монголын триатлоны холбооноос М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар оролцож, “Токио-2020” олимпийн техникийн төлөөлөгч, Малайзийн иргэн Мелоди Таны удирдлага дор эрдэмд суралцсан байна. Мөн өдрүүдэд БНСУ-ын Тонён хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд ерөнхий шүүгчээр МТрХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын 2-р зэргийн шүүгч Б.Цагаанбаатар амжилттай ажиллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *