Categories
мэдээ нийгэм

Дараахь гурван уулзвараар зүүн эргэхийг хориглоллоо

Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалалдаг гурван уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулжээ. Үүнд Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзварыг хамруулсан байна. Энэхүү хөдөлгөөн зохион байгуулалтад оруулсан өөрчлөлтийг энэ сарын 19-нөөс буюу өнгөрөгч бямба гарагаас мөрдөж эхэлсэн.

1. Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайвны өргөн чөлөөрүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилсөн байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88% иар буюу цагт 479 а\м нэвтэрч байсан бол 766.2 а\м болж өсөх юм.

2. МИС- ийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд мөн л цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим 2 дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь 2 эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр 3 эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолж байна.

3. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайвны өргөн чөлөөний баруун 4 замаас төв шуудангийн уулзварлуу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамжруу орох тээврийн хэрэгслүүд төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *